Хятадын хурдны анхны төмөр зам—Бээжингээс Тяньжинь хүрэх хот хоорондын төмөр зам 8-р сарын 1-ний өдөр ашиглалтанд орно. Хятадын Төмөр Замын Яамны ерөнхий инженерийн орлогч Жан Шүгүан саяхан хэлэхдээ, энэ нь зөвхөн Хятадын хурдны төмөр замын сүлжээний байгуулалтын эхлэл төдий юм гэжээ.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, Хятад улсын байгуулж байгаа болон байгуулахаар төлөвлөж байгаа хурдны төмөр замын сүлжээнд Харбинаас Да Лянь хүрэх хурдны төмөр зам багтаж байна. Уг төмөр замыг тавьж дууссаны дараа, Харбин, Чан Чүнь, Шэн Ян, Да Лянь зэрэг зүүн хойд нутгийн хэдэн том хотоос Бээжинд хүрэхэд 3 цаг орчим явна.
Үүнээс гадна, Хөхмөрөний бэлчир газрын зүүн өмнөд хэсгийн тэнгис дагуу районоос Жү Жян мөрний бэлчир газар хүртэл тэнгисийн хөвөө дагасан хурдны төмөр зам тавих бөгөөд уг ажлыг өнөө бүх талаар эхлүүлээд байгаа аж. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|