Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 31-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн Олимпийн тухай тогтоолын төслийг Америкийн Конгрессын Төлөөөлөгчдийн танхим баталсантай холбогдуулан, Америкийн захиргааны эрх баригчид болон Конгресстой Хятадын тал төв чангаар харилцаж, Америкийн Конгресс дахь Хятадыг эсэргүүцэгч маш цөөн тооны гишүүдийн гаж буруу үйл ажиллагааг хориглон зогсоохыг Америкийн талд шаардсан байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үвэл, Америкийн Конгресс сүүлийн өдөр Бээжингийн Олимпийн наадмын тухай тогтоолын төслийг хянан хэлэлцэж батлан, "Олимпийн эрх чөлөө болон нээлттэй уламжлал"-ыг мөрдсөн байдалд Бээжингийн Олимпийн наадмын явагдахыг баталгаажуулахын тулд, хүний эрхэнд "халдах"-аа зогсож, Суданы Засгийн газар болон Мьянмарын Засгийн газрыг дэмжихээ зогсоохыг Хятадын Засгийн газарт уриалсан юм байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|