Олон улсын олимпийн хорооны дарга Роггег 31-ний үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирлээ.
Олон улсын олимпийн хорооны шаардлагын дагуу Бээжингийн тал нисэх онгоцны буудалд угтах ёслол тохируулаагүй. Бээжин хотын дарга, Бээжингийн олимпийг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Гүө Жиньлүн, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч гишүүн Хэ Жэньлян нарын зэрэг хүмүүс ноён Роггег онгоцны буудалд угтан авсан байна.
Рогге Бээжинд байх хугацаандаа Олон улсын олимпийн хорооны зөвлөлийн хурал болон 120-р бүгд хурлыг даргалан хуралдуулах бөгөөд Бээжингийн олимпийн наадмыг сонирхох болно. Энэ жил 66 настай Рогге 2001 оны 7-р сард Олон улсын олимпийн хорооны наймдахь даргаар сонгогдож, Бээжингийн олимпийн наадам нь түүний тушаалд байх хугацааны дахь хоёр дахь удаагийн зуны олимпийн наадам болно. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|