7-р сарын 31-ний 9 цаг 8 минутад нийслэлийн Олон улсын нисэх онгоцны буудлын T10 эйрпортын 510-р хаалганд Хятадын ард түмний найз, Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт дарга Хуан Антонио Самаранчийг Хятадын тал угтлаа. Олимпийн наадмыг зохион явуулах эрхийг 2001 онд Бээжинд биечлэн олгосон энэ испани настан удахгүй эхлэх Бээжингийн Олимпийн наадамд оролцохоор Бээжинд дахин хүрэлцэн ирсэн байна.
2001 оны 7-р сарын 13-ны өдөр тухайн үед Олон Улсын Олимпийн Хорооны дарга асан Самаранч Москвад Бээжин 2008 оны Олимпийн наадмыг зохион явуулах эрхийг авсныг мэдэгдсэн юм. Хятадын сурвалжлагчид тэр саяхан ярилцлага өгөхдөө, Бээжингийн Олимпийн наадмын бүх тоглолтыг сонирхоно. Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрнэ гэж би үзэж байгаа бөгөөд Бээжингийн Олимпийн наадам нь миний оролцсон Олимпийн ажил үйлсийн маань бүрэн дүүрэн төгсгөл болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|