|
Гадаадын жуулчдад хэтэрхий их хяналт тавьж байна гэж Америкийн холбооны сенатч Сам Броунбак Хятадын талыг зэмэлсэнтэй холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 31-ний өдөр Бээжинд сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, энэ зэмлэл нь бодит байдалтай бүрмөсөн нийцэхгүй юм. Хэлбүү үзэлтээ орхиж, Хятад улсыг доромжлон дайран дэвшлэх үг хэлэхээ больж, Бээжингийн Олимпийн наадмыг бусниулах, Хятад, Америкийн харилцааг хохироох үйл ажиллагаа хийхгүй байхыг Хятадын тал АНУ-ын Холбогдох улс төрчдөд шаардаж байна гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, Хятад улсад хувийн нууцлалыг хуулиар хамгаалдаг учраас гадаадын жуулчид сэтгэл түгших шаардлагагүй юм. гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|