• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-01 16:37:26    
Өмнөд Солонгосын телевиз БОНЗХ-нд захидал ирүүлж уучлал хүсчээ

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн наадмын нээлтийн ёслолын бэлтгэлийн талаарх дүрс бичлэгийг дураар нэвтрүүлсэн Өмнөд Солонгосын Сөүлийн телевиз—SBS Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороонд захидал ирүүлж, албан ёсоор уучлал хүссэн байна гэж Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хэвлэл мэдээллийн албаны хүн 8-р сарын 1-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

      Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хэвлэл мэдээллийн албаны хүн Сүнь Вэйдэ танилцуулж хэлэхдээ, нээлтийн ёслолын бэлтгэлийн талаарх дүрс бичлэгийг нэвтрүүлсэн хэрэг гарсны дараа, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо эрх олгоогүй байдалд бэлтгэл ёслолын дүрс бичлэгийг нийтэлсэнтэй холбогдуулан SBS телевизтэй төв чангаар харилцаж, "маш их дургүйцэж" байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд SBS телевиз буруу ажиллагаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бичгээр уучлал хүсэхэд бэлэн байна гэж илэрхийлсэн байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\