Хятад улсын дарга Хү Жиньтао 8-р сарын 1-ний өдөр Бээжинд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хятадад суугаа сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ олимпийн Хятадын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг хэт өндрөөр төсөөлөх нь тохиромжгүй гэж илэрхийлжээ.
Дарга Хү Жиньтао тайлварлаж хэлэхдээ, олимпийг зохион байгуулах нь Бээжингийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түлхэн ахиулах болно. Гэвч Бээжингийн эдийн засгийн нийт хэмжээ нийт Хятадын эдийн засгийн бага л хэсгийг эзэлж байна. Үүнээс гадна энэ он гарснаас хойш Хятад улс хүйтэн бороо, мөсдөлгийн гай гамшигт өртөж, Сычуаний Вэньчуанд хүчтэй газар хөдлөлт болж, Хятадын эдийн засагт ноцтой нөлөө, шалгалт болсон байна. Үүний зэрэгцээ олон улсын тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, Хятадын дотоодын эдийн засагт өдөөлөг, хүчир бэрэхшээл авчирсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, эдгээр байдалд үндэслэн Хятад улс эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг батлаж, барааны үнэ хэт түргэн өсөхийг хязгаарлахыг макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгож байна. Иймээс Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгахаа гүнзгийрүүлж, байгаль орчны экологийг эрчимтэй хамгаалж, эрчим хүч хэмнэн, бохирдол бодис бага гаргаж, ардын амьдралыг түлхүү анхаарч сайжруулах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|