• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-01 17:59:00    
Хү Жиньтао: Бээжингийн Олимп дэлхийн улс түмнийг хамт баярлуулах болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 1-ний өдөр Бээжинд Хятадад суугаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн сурвалжлагад ярилцлага өгөх үед хэлэхдээ: Бээжингийн Олимп дэлхийн улс түмнийг хамт баярлуулах болно гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ: Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад шийдвэрлэх хүчин зүй нь эв найрамдал, эв санаа нэгтэй, энх тайвны Олимпийн үзэл санааг ихээр бадруулах, Улс орнуудын тамирчдад шудрагаар өрсөлдөн тэмцэлдэх тавцанг хангаж, тэднийг тоглолтод хэв заншил, өндөр түвшнөө уралдуулан өрсөлдүүлж, 5 тивийн найз нөхдүүд Олимпийн наадмаар бие биеэ ойлгож мэдэж, найрамдлаа зузаатгах гэсэн болно гэжээ.
Тэрээр тэмдэглэхдээ: Хятадын засгийн газар Бээжингийн Олимпийн наадмын 3 талд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал: экологийн боловсон байгуулалтыг дээд хэмжээнд анхааралдаа авах, шинжлэх ухааны дэвшил болон шинийг нээхийг дээд хэмжээнд анхааралдаа авах, ард түмний соёлч боловсон байдлын дээшлэлтийг дээд хэмжээнд анхааралдаа авах эдгээр болно гэжээ. Бээжингийн Олимпоос үлдсэн талбай заалууд, дэд бүтцийн байгуулалт зэрэг материаллаг өвийг Хятад улс маш эрхэмлэн нандигнаж байна. Гэвч Бээжингийн Олимпоос Хятадад үлдээх оюун санааны өв нь нэн урт хугацаа, нэн эрхэм нандин болох юм гэж Хү Жиньтао тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\