• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-02 16:27:08    
Олимпийн наадам Бээжингийн эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэсэн байна

Хятадын Олон Улсын Радио

       Бээжин хотын хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Лү Ин-чуань 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн олимпийн бэлтгэл ажил нь Бээжингийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн бөгөөд Бээжингийн нийгмийн олон ажил төрлийг түлхэн ахиулсан байна гэжээ.

       Тэрээр Бээжингийн Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвд болсон мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, олимпийн наадамд 7 жил бэлтгэж, Бээжин хотын ажлын байрыг 6 сая гаруй байснаас 9 сая 400 мянга гаруйд хүртэл нэмэгдүүлж, хүн бүрийн урьдчилан төсөөлсөн наслалтыг 80-аас 4 нас нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна, Бээжин хотын ажлаар хангагдахад туслах, хот хөдөөгийн оршин суугчдын өндөр насны даатгал, дээд зэргийн боловсролыг түгэмэлжүүлэх зэрэг нийгэм нийтийн үйлчилгээний түвшнийг бүр ихээхэн дээшлүүлсэн байна гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, Олимпийн бэлтгэл ажил нь Бээжин хотын эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид гүйцэтгэх болно гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\