Сүүлийн өдрүүдийн Бээжин хотын цэвэр тунгалаг агаарыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нааштай үнэлж байна. Францын Олимпийн хорооны албаны талын виб сайт олимпийн мэдээлэл хийхдээ: Та тэргүүнээ өргөвөл хөх цэнхэр тэнгэрийг олж харах болно. Энэ нь Хятадын засгийн газар байгаль орчны бохирдлыг арилгах талаар гаргасан чармайлт амжилт олсныг харуулж байна. Олимпийн хотхонд байрлаж байгаа тамирчид үүнд сэтгэл өндөр байна гэж дүрслэн тэмдэглэжээ.
Бээжин хотын Ус цаг уурын газрын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, Бээжингийн олимпийн нээлт болох 8-р сарын 8-ны өдөр Бээжинд бүрхэг үүлтэй, хэсэг хугацаанд бороон буюу аяангат бороо орж болзошгүй. Гэвч нээлтийн ёслолын үеэр цаг агаарын онц тохиолдол гарвал ус цаг уурын салбар болон нээлт хаалтын ёслолыг зохион байгуулах байгууллага холбогдох төсөл боловсруулаад байна гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|