Бээжин хотын Зам харилцааны хорооны орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч ноён Жөү Жэн-юй 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэ:влэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжин хот Олимпийн наадмын нээлт, хаалтын үеэрх зам харилцааны зохицуулалтын төслийг тусгайлан боловсруулсан байна гэжээ.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, Олимпийн наадмын нээлтийн өдөр Олимпийн төв район дахь хүний тоо 160 мянгад хүрэх төлөвтэй байгаа юм байна. Тэр үе гэхэд, нийтийн автобусын 28 тусгай шууд шугам, нийтийн автобусын 48 шугам болон метроны 3 шугамаар Олимпиъийн төв районд шууд нэвтэрнэ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|