Сүүлийн өдрүүдэд, Бээжингийн олимпийн наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн олон орны төлөөлөгчид Бээжингийн олимпийн бэлтгэл ажил болон зохион байгуулах ажилд маш сэтгэл ханхлуун байж, удахгүй эхлэх гэж байгаа Бээжингийн олимпийн наадмыг гадаадын маш олон хэвлэл мэдээлэлийнхэн ч маш их анхаарч байна.
Италийн олимпийн хорооны дарга Гианни Петруч хэлэхдээ, Бээжингийн олимпийн бэлтгэл ажил өөгүй сайхан болжээ. Италийн тамирчид Бээжингийн олимпийн зохион байгуулах ажилд маш сэтгэл хангалуун байна гэжээ. Хятадын Тайбэйгийн биеийн тамирын төлөөлөгчдийн тэргүүн Цай Цйжюэ үг хэлж, Бээжингийн олимпийн ордон талбай нь өнгөрсөн аль ч үеийн олимпийн ордон талбайнуудын дотроос хамгийн сайн нь байна. Энэ бол олимпийн хөдөлгөөний баялаг өв болох юм гэж илэрхийлсэн байна.
"Кореа Нералд" сонин, Английн ВВС, Канадын Глубал анд майл" сонин, Египетийн Алакабар" сонин, БНАСАУ-ын "Ардчилсан солонгос" сонин зэрэг нь бүр мэдээ нийтлэж, Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг магтан сайшааж, Хятадын хүчин чармайлт нь "Олимпийн хөдөлгөөний хөгжилд тус дөхөм үзүүлэх нь гарцаагүй гэж тэмдэглэсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|