• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-04 17:42:44    
Олимпийн бүтээн байгуулалтад ард иргэд хамгийн их үр өгөөж хүртэв

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хотын засгийн газрын төлөөлөгч Лю Жй 4-ний өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил хийсэн 7 жилийн хугацаанд, Бээжин хот нийт 280 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, хот байгуулалт болон хотын дэд бүтцийн байгуулалтад зарцуулав. Эдгээр бүтээн байгуулалтын төслөөс хамгийн их үр өгөөж хүртсэн хүмүүс бол ард иргэд юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, хотын ерөнхий бүтээн байгуулалтад хотын дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, усны эх баялаг, зам харилцаа болон байгаль орчны байгуулалт багтаж байдаг. Эдгээр бүтээн байгуулалт нь олимпийн наадам болсон болоогүй ч байгуулах ёстой юм. Гэвч олимпийн наадмыг хийх болсноос эдгээр төслүүдийг урьдчилан хоёр жилийн өмнө дуусгасан байна. Иймээс үр өгөөж хамгийн их хүртсэн хүмүүс бол ард иргэд юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\