• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-04 17:47:40    
Олимпийн бэлтгэл бүх талаар хангагдав

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимп болоход дөрөвхөн хоног үлдлээ. Бээжин хотын засгийн газрын төлөөлөгч Лю Жи 4-ний өдөр хэлэхдээ, Бээжин хотын бэлтгэл ажил бүх талаар хангагдлаа, олимпийн наадмын амжилттай болохыг бүрмөсөн баталж чадна гэжээ.

      Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, Бээжин хот 7-р сарын 20-ны өдрөөс машины номерын сүүлчийн дугаарын тэгш сондгай тоогоор ээлжлэн замын хөдөлгөөнд оруулах, ажилд гарах болох тарах цагийг зөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан бөгөөд олимпийн наадмын хугацааны зам харилцааг батлахын төлөө, метроны гурван шинэ шугам, олимпийн нийтийн тээврийн 34 тусгай шугам гаргасан. Олимпийн хугацаанд дэлхийн олон газрын жуулчдыг хүлээж авах 665 мянган ор бүхий зочид буудал бэлдсэн.

      Үүнээс гадна эрчим хүч, хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдал, эмчилгээний үйлчилгээ зэргийн бэлтгэлийг бүрэн хийлээ. Онцгойлон агаарын чанар долоо хоногийн турш стандартад хүрсээр байна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\