Энэ оны 7-р сард Түвдэд жуулчилсан хүн давхардсан тоогоор 350 мянга гаруйд хүрсэн байна гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын орлогч дарга Дү Жян 5-ны өдөр Бээжинд сэтгүүлчдэд хандан танилцуулав.
Тэрээр 2008 Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Төв засгийн газар болон Түвдийн Өөртөө Засах Районы засгийн газар нь аялал жуулчлалын газруудын аюулгүй байдлын арга хэмжээгээ эрчимжүүлснээс гадна мөн үзэмжит цэгүүдийн холбогдох тоног төхөөрөмжийн байгуулалтаа эрчимжүүлсэн байна. Түвдийн аялал жуулчлалын ажил төрөл түргэн сэргэж байна гэжээ.
Түвдийн Өөртөө Засах Район 6-р сарын 25-ны өдрөөс гадаадын жуулчдыг хүлээж авахаа сэргээсэн юм. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|