• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 14:39:37    
Олимп Бээжингийн хөгжлийг түргэсгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Рэнь мин ри бао сонины гадаад хэвлэлийн 6-ны өдрийн өгүүлэлд тэмдэглэхдээ: 2001 онд Бээжингийнхэн Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш, Олимпад 7 жил бэлтгэсэн хугацаа нь мөн ч Бээжин хотын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн түвшин тасралтгүй дээшилсэн явц болно гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ: Олимп Бээжингийн хөгжлийг түргэсгэсэн хамгийн үзүүлэн таниулах амжилт нь хотын тоног төхөөрөмжийн асар их хөгжил болно. Метроны олон чиглэлийн шугам, орчин үеийн барилгууд хойно хойноосоо баригдан хөгжсөн тул Бээжин хот нь олон улсын том хотын өнгө төрхтэй болсон байна гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ: Олимпад бэлтгэсэн 7 жилийн хугацаанд Бээжин хотод бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээ дунджаар 1.86 хувь байлаа. Бээжин хотынхон эмчилгээний үндсэн даатгалын тогтолцоо, хот суурины оршин суугчдын тэтгэвэрийн тогтолцоог тогтоожээ. Заавал сургах боловсролыг тэнцвэртэй түгээмэлжүүлснээр сургуулийн насны хүүхдүүд цөмөөрөө сургуульд сурч байна. 2007 оны Бээжин хотын дундаж наслалтыг 80.24-ээр төсөөлж байна. Энэ нь 2001 оныхоос 4.39-ээр нэмэгдэв гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\