Мадагаскарын Ерөнхийлөгч Марк Раваломанана, Швейцарын Холбооны дарга Паскал Кушепин, Шинэ Зеландын Амбан захирагч Ананд Сатиананд, Чадын Ерөнхий сайд Юуссуф Салех Аббас, Габоны Ерөнхийлөгч Омар Бонго, Алжирын Ерөнхийлөгч А.Бутефлика, БНАСАУ-ын Ардын хурлын Байнгын хорооны дарга Ким Юун Нам, Албанийн Ерөнхий сайд Сали Бериша, Малийн Ерөнхийлөгч Амаду Тумани Туре нар 7-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирлээ, тэд нар Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол болон холбогдох арга хэмжээнд орлцох болно.
7-ны өдөр Нийслэлийн нисэх онгоцны буудал нь 50 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, тэрчлэн Вангийн угсаатан зэрэг олон улсын хүндэт зочдыг хүлээж авах юм байна, тэд нар мөн Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол болон холбогдох арга хэмжээнд орлцох болно.
7-ны өдөр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзаи, Израилийн Ерөнхийлөгч Ш.Перес, Хорватын Ерөнхийлөгч С.Месич, Румыны Ерөнхийлөгч Р.Басеско, Филиппины Ерөнхийлөгч Аррояо, Бүрундийн Ерөнхийлөгч П.Нкурунзиза, Вьетнамын улсын дарга Нуан Мин Трие, Австралийн Ерөнхий сайд К.Рудд, Тайландын Ерөнхий сайд Самак, Туркын Ерөнхий сайд Р. Ердоган, Тайландын гүнж Сириндхорн нар хүрэлцэн ирэх юм байна.
8-ны өдөр Японы Ерөнхий сайд Ясуо Фукуса, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, БНСУ-ын Ерөнхийлөгч Лее Мун Бак нар хүрэлцэн ирэх юм байна.
Хятадын Гадаад хэргийн яамны тоо баримтаас үзвэл, гадаад орнуудын нийт 80 гаруй удирдагч олимпийн нээлтийн ёслол болон холбогдох арга хэмжээнд оролцох юм байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|