Хятадын Зам тээвэрийн яамны Умард далайн Авран туслах газрын авран туслах хоёр хөлөг онгоц өнөө Чиндаогийн усан хилд Бээжингийн олимпийн наадмын дарвуулт завийн тэмцээний тэнгис дээрэх зам харилцаны аюулгүй байдал хийгээд яаралтай баталгааны үүргийг хариуцаж байна.
Зам тээвэрийн яамны Авран гаргах газрын дарга Сүн Жяхүй 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, аюулгүй байдлын болон яаралтай баталгааны энэ үүргийг сайтар биелүүлэхийн төлөө авран туслах энэ хоёр хөлөг онгоц нь олимпийн дарвуулт завийн тэмцээнийн аюулгүй байдлын хамгаалалтын ажилд зориуулан 120 гаруй удаагийн тусгай бэлэтгэл дасагл болон нэгдсэн сургууль хийсэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|