Хятад улс Бээжингийн олимпоор дамжуулан даян дэлхийд энх тайван, соёл иргэншилт, хөгжил дэвшилтэй дүр төрхөө харуулахыг хүсч байна гэж Хятадын нэр хүндтэй дипломат ажилтан, Хятадын Гадааад харилцааны дээд сургуулийн профессор Ү-Жяньминь 7-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
Америкийн "Уолл-Стрит өдрийн сонин" –ы сурвалжлагчийн холбогдох асуултад хариулах үед Ү-Жяньминь хэлэхдээ, Бээжингийн олимпийн дараа, энх тайван, соёл иргэншилт, хөгжил дэвшилттэй Хятад улсыг дэлхийн өмнө нэн сайн харуулах болно гэжээ.
Ү-Жяньминь Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдэээллийн хэлтэсийн дарга, уг яамны хэвлэлийн төлөөлөгч, Хятадаас Голланд болон Францад суугаа элчин сайд зэрэг чухал тушаалд ажиллаж байсан юм. \Уранго орчуулж, Пэрлаймаа хянав\
|