Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 7-ны өдөр Бээжинд Америкийн Ерөнхийлөгч Бушийн Азид авах бодлогод холбогдуулан хэлсэн үгэнд Хятад улстай холбоотой агуулга байгаа талаар сэтгүүлчийн сонирхосон асуултанд хариулсан байна.
Чинь Ган хэлэхдээ, Хятад Америк хоёр талын хамтын хүчин чармайлтаар, сүүлйин жилүүдэд, Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжих хандлага хэвээр байлгаж ирсэн юм. Хоёр орон хоёр талын өргөн салбар тэрчлэн Олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар баялаг үр бүтээлтэй яриа хэлэлцээ, харилцаа холбоо, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн байна. Хятад Америк хоёр орны хооронд зарим санал зөрөлдөөн оршиж байгаа боловч, хамтын өргөн ашиг сонирхол болон хамтын ажиллагааны үндэс суурьтай юм. Хятад Америкийн сайн сайхан харилцаа нь хоёр орны болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд бас ч Ази Номхон дайлайн бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд ашигтай юм. Америкийн талтай хамтран яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, санал зөрөлдөөн болон эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулан, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. /Хүчит, Пэрлэймаа орчуулж, Урангоо хянав/
|