Хятад улсын дарга Хү Жиньтао 7-нд Бээжинд, Бээжингийн Олимпийн Наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн Лаос, Серби, Белорус, Монтенигро, Бразили, Зүүн Тимор, Алжер, Шри ланка, Вьетнам, Солонгос, Казагстан зэрэг орны төрийн тэргүүн нартай уулзаж, тэд нарын хүрэлцэн ирснийг угтаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар саналаа өргөнөөр солилцсон байна.
Ү Бангүө, Жя Чинлинь, Ши Жиньпин нар ч Бээжингийн Олимпийн Наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хэсэг улс орны төрийн тэргүүн нартай уулзсан байна.\Э.Цогзолмаа орчуулж, Баатар хянав\
|