• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 09:23:47    
Бээжингийн олимп дүүрэн амжилттай болно гэдэгт итгэл төгс байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэл төгс байна гэж хэсэг улс орнууд болон олон улсын байгууллагын удирдах хүмүүс 7-ны өдөр илэрхийлсэн байна.

      Европийн холбооны гадаад хэрэг болон аюугүйн бодолго хариуцсан өндөр тушаалын төлөөлөгч Жавиер Солана Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечид илгээсэн захидалдаа Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай болхыг хүсэн ерөөсөн байна.

     Японы ерөнхий сайд Фукуда Ясуо Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ, энэ он бол Хятадын олимпийн наадам зохион явуулах он бөгөөд өөрчлөлт хийж нээлттэй байлгасны 30 жилийн ой тохиож байна. Олимпийн наадам зохион явуулах нь өнгөрснөөс эдүгээ хүртлэх хөгжлийг дүгнэх ба хөгжлийн шинэ үе шатанд орох талаар чухал бэлэг тэмдгийн чанартай үйл хэрэг болох юм гэжээ.

      Бээжингийн олимпийн наадмын нээлтэд оролцох гэж байгаа Вануату улсын ерөнхийлөгч Калкот Мартаскелекеле хэлэхдээ, "Миний үзэж байгаагаар Бээжингийн олимп бол түүхэн дэх хамгийн амжилттай нэг удаагийн олимпийн наадам болох юм" гэжээ.

      Үүний зэрэгцээ, Туркийн төрийн явдын ямны сайд Мурат Васесгиогли, Украины ерөнхий сайдын орлогч Иван Васжиник, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ачим Стейнер, Румын ерөнхийлөгч Трайан Басески нар ч тус тус үг хэлж, Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэл төгс байна гэжээ./Хүчит орчуулж, Буян хянав/