• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 19:43:47    
Бээжингийн олимпийн нээлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжүүд нь аль ч удаагийн олимпийнхаас их байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг эрхлэн явуулах төвийн дарга ноён Ван Нин 9-ний өдөр Бээжинд үг хэлж, Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд хэрэглэсэн техник төхөөрөмж олон байгаа хэмжээгээрээ аль ч удаагийн олимпийн наадмаас давсан тэмдэглэл бүтээсэн байна гэжээ.

     Ван Нин 8-ны өдөр 2008 оны Бээжингийн олон улсын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хэрэглэсэн тоглолтын материал төхөөрөмж нийт 2000 гаруй тоннд хүрсэн, үүнд газар дээрхи том электрон дисплэй, хөдөлгөөнт тайз, газар доорох тайзийг өргөж буулгах төхөөрөмж, өндөр агаарт дарамт өгөх төхөөрөмж, жич шувууны үүрний онцгой бүтэцийн дагуу хэрэглэсэн том дэлгэц, зураг харуулах төхөөрөмж болон гал бамбарын тавцан зэрэг тоног төхөөрөмж байна. Тоглолтод хэрэглэх техник тоног төхөөрөмж ч маш нарийн будлиантай, тоног төхөөрөмж нь мундаг том байгаа зэрэг нь өмнө хэдэн удаагийн олимпийн наадмын нээлтийн ёслолын тоглолтод ер байгаагүй юм гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\