• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 19:48:04    
Дарга Хү Жиньтао Олимпийн наадамд оролцож байгаа гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нартай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Дарга Хү Жиньтао бас Туркменстан, Киргиз, Армен, Азербайжан, Тажикстан 5 орны Ерөнхийлөгчтэй хамтад нь уулзаж, 5 орон болон Хятад хоорондын харилцааны асуудлыг авч хэлэлцжээ.

     5 орны удирдагчид Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол амжиллтад хүрсэнд баяр хүргэлээ.

     Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримотой уулзах үе, Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Узбекстан хоёр орны харилцаа түргэн хөгжсөн байна. Узбекстантай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхийг Хятадын тал хүсч байна гэлээ.
Хятадын талтай олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Узбекстаны тал хүсч байна. Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө Хятадын талын гаргаж байгаа хүчин чармайлтыг эрс шуурхай дэмжиж, хүчирхийлэл терроррист хүчин, үндэстний хагалан бутаргах хүчин, шашны хэт даврагч хүчинд Хятад улсын цохилт өгөхийг Узбекстаны тал цаашид дэмжинэ гэж Ислам Каримо илэрхийлсэн байна.

1 2 3