10-ны өглөө Шиньжянд гарсан дэлбэрэлтийн хэрэг олимпийн наадамд ямар ч нөлөө болохгүй гэж Бээжитнгийн Олимпийн зохион байгуулах хорооны Гүйцэтгэх орлогч дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Вэй мөн өдөр Бээжинд хэллээ.
Тэрээр хэлэхдээ, 10-ны өглөөгийн 2 цаг 30 минутад гэмт этгээд таксинд суугаад Шиньжяны Күчийн Цагдаагийн газрыг дайрсан бөгөөд мөн орон нутгийн Худалдаа үйлдвэрийн засаг захиргааны удирдах газрыг дайрсан байна. Энэ нь олимпийн наадамд ямар ч нөлөө болохгүй юм. Үүний зэрэгцээ Хятад улс холбогдох нутгийн аюулгүй байдлын арга хэмжээгээ цаашид эрчимжүүлэх болно гэжээ.
Өнөө хүчирхийллийн энэ террорист хэргийг үр ашигтай зохицуулж, террорист этгээдийн 8 нь цагдаад алагдаж, 2 нь баривчлагдан, 2 нь тэсрэх бодис дэлбэлэн амиа хороосон юм байна. Цагдаагийн байгууллага 13 иргэнийг аварч, тэсрээгүй байсан өөрөө хийсэн олон арван тэсрэх төхөөрөмжийг хурааж авсан бөгөөд зугатан дутааж байгаа 3 террорист этгээдийг бүх хүчнээрээ нэхэмжилж, шүүж шалгах ажлаа шамдан хийж байгаа юм байна. 10-ны өдрийн 19 цагийн байдлаар, Күч шяний нийгмийн дэг журам хэвийн болсон байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|