• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 10:21:04    
Ерөнхий сайд Вэнь Жябао Буш зэрэг гадаадын удирдах хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао олимпийн нээлтийн ёслолд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш зэрэг зарим гадаад орнуудын удирдагчидтай 10-ны өдөр Бээжинд уулзав.

      Америкийн эдийн засаг өсөн нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байхыг хүсч, Хятадад экспортлох орчин үеийн тэргүүний техникийн бүтээгдэхүүнд тавих хязгарлалаа сул болгож, Хятадыг бүрмөсөн зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөхийг Америкт хүсч байна гэж Буштай уулзах үедээ Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлэв. Вэнь Жябао хэлэхдээ, худалдааны ивээх үзэл дэлгэрэхээс Хятад, Америк хоёр тал хамтаар сэргийлэх хэрэгтэй бөгөөд макро эдийн засгийн бодлогын зохицуулалт болон олон улсын эдийн засаг худалдааны салбарын ойлголцлоо эрчимжүүлэх хэрэгтэй байна гэжээ. Буш хэлэхдээ, Хятад улстай яриа хэлэлцээ, хамтын ажилагаагаа эрчимжүүлэхийг Америкийн тал хүсч байгаа.

       Америк, Хятадын хамтын ажиллагааны нэн нягт бөгөөд чин үнэнч харилцааг хөгжүүлэхийн төлөө би үргэлжлүүлэн нааштай чармайх болно гэжээ.

      Үүнээс гадна, Ерөнхий сайд Вэнь Жябао мөн Гвийнейн Ерөнхий сайд Суваре, Фижийн түр засгийн газрын Ерөнхиий сайд Франк Байнимарама, Тангагийн Ерөнхий сайд Севеле, Вануатугийн Ерөнхий сайд Лини, Финландын Ерөнхйи сайд Ванханен, Гонландын Ерөнхий сайд Балкененде, Албанийн Ерөнхий сайд Бериша, Германы экс Канцлер Шродер нартай уулзсан байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\