• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 17:13:52    
Вэнь Жябао Ж.Буш зэрэг гадаад орны удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 10-ны өдөр Бээжинд олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш зэрэг гадаад орны удирдагчидтай уулзсан байна.

      Буштай уулзах үедээ Вэнь Жябао Америкийн эдийн засаг өсөн нэмэгдэж ам.доллароын ханш тогтуун байхыг хүсч, дээд техникийн бүтээгдэхүүнээ Хятадад экспортлох талаар бодлогоо зөөлрүүлж, Хятадын бүрмөсөн зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөхийг Америкийн талд хүссэн байна. Тэрээр хэлэхдээ, худалдааны ивээх үзлийн газар авахыг Хятад, Америк хоёр тал хамтаар сэргийлэх хэрэгтэй бөгөөд макро эдийн засгийн бологын тохируулалтыг эрчимжүүлэх болон олон улсын эдийн засаг худалдааны салбар дахь хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Хятад улстай яриа хэлцэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Америкийн тал хүсэн хүлээж байгаа бөгөөд би өөрөө ч Хятад, Америкийн нэн нягт үнэнч хамтын ажиллагааны харилцааг ахиулан хөгжүүлэхэд үргэлжлэн нааштай хүчин чармайлт гаргах болно гэж Буш хэлсэн байна.

      Финляндийн ерөнхий сайд Матти Ванханентэй уулзах үе Вэнь Жябао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Финлянди хоёр орны хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техник, усны аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр талд үнэн бодитой ашиг тус хүртээсэн байна. Финляндийн талтай хамтаар чармайж байгаад Хятад Финляндын найрсаг хамтын ажиллагааны харилцааг нэн олон амжилт бүтээлтэй болгоход бид бэлэн байна гэжээ.
Албанийн ерөнхий сайд Сали Беришатай уулзах үед, Албанийн талтай худалдааг өргөтгөх болон харилцан хөрөнгө оруулах үр ашигтай арга хэмжээг хайж, Хятад Албанийн найрсаг хамтын ажиллагаагаар хоёр орны ард түмэнд нэн их аз жаргал эдлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Вэнь Жябао хэлсэн байна.

      Германы экс канцлер Герхард Шеродертэй уулзах үедээ Вэнь Жябао хэлэхдээ, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмийн үндэс дээр, Германы талтай хамт, хоёр орны бүх бөмбөрцөгт хариуцсан түншийн харилцааг шинэ өндөр түвшинд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\