• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-12 10:32:30    
Гадаадын хэвлэл мэдээлэл Бээжингийн олимпийн наадмаар цугларав

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд Бээжингийн Олимпийн наадмыг их хэмжээгээр мэдээлсэн байна.

      Сингапурын "Лянь Хэ Зао Бао сонин" 11-ний өдөр маш олон өгүүлэл нийтэлж, Олимпийн наадмыг Бээжинд хийж байгаа нь аливаа гадаад дотоодын Хятадчуудад авч хэлбэл онцгой их тэмдэглүүштэй цаг мөч болох юм. Энэ нь Хятадын бодит хүчийг нотолсон бөгөөд хэдэн үеийн Хятад хүмүүсийн зуун жилийн хүсэл эрмэлзэл байсан юм гэж тэмдэглэсэн байна.

      Оросын "Шинэ Известия" сонины олимпийн тусгай сэтгүүлч Оксана Тонкачеева 11-ний өдөр өгүүлэл нийтэлж, уншигчидтай энэ хэдэн өдрийн Бээжинд үзэж харснаа хуваалцсан байна.

      Японы нийгмийн олон нийтэд нөлөөгөөр их хятад, япон хэлээр хэвлэгдэн гардаг "Япон Хятадын мэдээ" сонинд тэргүүн өгүүлэл болон тусгай мэдээлэл нийтэлж, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг өндрөөр магтан сайшаасан бөгөөд Хятадын ерөнхий хүчин чадал нэмэгдсэн болон олон улс дахь нөлөө тусгал дээшилж байгаа нь Бээжингийн олимпийн наадам амжилтад хүрсний үндэс суурь болсон юм гэж үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\