Бээжин хотын зам харилцааны комиссын хэвлэлийн төлөөлөгч Жөү Жэнюй 13-нд Бээжинд хэлэхдээ, Олимпийн наадам эхэлснээс хойш, Бээжингийн зам харилцаа эмх цэгцтэй ажиллаж байна. Замын хөдөлгөөнд хязгаарлах арга хэмжээ авснаар, хотын нэн олон иргэд автобусанд суудаг боллоо. Энэ нь хойшдын зам харилцааны удирдлагад бүтээлч арга туршлага харамтлууллаа гэжээ.
Жөү Жэнюй хэлэхдээ, Олимпийн наадмыг олон төрлийн шувтрагын уралдаан тэмцээн дөхөж ирснээр, Бээжингийн зам харилцааны удирдах салбар нь дараагийн алхамд юуны түрүүнд тоглолтын ордон талбайн эргэн тойрны зам харилцаа саатгүй байхыг батлах болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|