Энэтхэгийн "Даиник Бхаскар" зэрэг гурван сонины чөлөөт сэтгүүлч Суреш.Кумар.Диксит 12-ны өдөр ХОУР-ын энэтхэг хэлний хэлтэст сурвалжлахдаа, Бээжингийн олимпийн наадмын мэдээ мэдээллийн үйлчилгээ болон хүлээн авах ажлын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр өөрийн үзсэн харсан, сонссон мэдэрсэн хирээрээ Энэтхэгийн ард түмэнд үзэсгэлэнт сайхан Бээжин хот, гайхамшигт сайхан олимпийн тэмцээн болон Хятадын соёл иргэншлийг танилцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|