• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 10:18:18    
Бээжингийн Олимп нь Хятадын хүчин чадлыг харуулж байна гэж гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдүүдэд Бээжингийн Олимпийн наадмыг анхаарч, Олимпийн наадмын нээлтийн ёслолын өвөрмөц онцлогтой сэтгэмж болон Олимпйин наадмыг зохион байгуулахаар Хятадын засгийн газар, ард түмний сэтгэл гарган хийсэн бэлтгэлийг нааштай үнэлж, Бээжингийн Олимп нь Хятадын цоцолбор хүчин чадал ирэх тутам хүчирхэг болж байгааг харуулав гэж үзсэн байна.

      ОХУ-ын долоо хоног тутам гардаг "Итоги" сэтгүүл 12-нд өгүүлэл нийтэлж, 80 гаран улс орон, газар нутгийн улс төрийн зүтгэлтнүүд Бээжингийн Олимпийн нээлтийн ёслолд оролцсон нь Бээжингийнхэн Олимпйин анхны рекорд амжилтыг тогтоолоо гэж тэмдэглэжээ.
Америкийн "Вашингтон пост" сонин 11-нд өгүүлэл нийтэлж, Хятадууд Олимпийн тоглолтод оргилом халуун сэтгэлээр дүүрэн байна гэж тэмдэглэжээ.

     Пакистаны GEO телевиз Бээжингийн Олимпийн наадмыг мэдээлэхиийг маш чухалд үзэж байна. Уг телевизийн веб сайт Бээжингийн Олимпийн наадмын тоглолтыг мэдээлэх тусгай хуудас гаргажээ. \Баясгалан орчуулж, Цэцэн хянав \