• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 16:18:40    
Бээжингийн олимпийн нээлтийг дэлхийн бүх хүн амны гурваны нэг хувь нь сонирхов

Синьхуа Агентлаг

     Дэлхийн хэвлэл мэдээллийн зөвлөлгөө өгдөг нэрт корпораци Ниелсений 38 улс орон, газар нутгаас цуглуулсан тоо баримтаас үзвэл, дэлхийн нийт хүн амны гурваны нэг хувийг эзэлх 2 тэрбум орчим хүн Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг сонирхсон юм байна.

     Шинжилгээнээс үзвэл, цагийн зөрөө болон олон газрын телевизийн дамжуулах цаг өөр өөр байсны нөлөөгөөр, олон газрын Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг үзэж сонирхсон байдал мөн адилгүй юм байна.

     Ази, Номхон далайн бүс нутгийн үзэгчид нээлтийн ёслолд хамгийн сонирхолтой байж, үзэгчдийн тал хувь нь нээлтийн ёслолыг сонирхсон байна. Европ, хойд Америкийн үзэж сонирхсон хэмжээ тус тус 30 хувь болон 24 хувь байлаа. Хятадын үзэгчдээс гадна олимпийн наадам зохион байгуулж байсан БНСУ, Грек, Австрали, Америк зэрэг орны их олон үзэгчид Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг сонирхсон юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\