• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 17:01:00    
Олимпийн наадмын зуу гаруй үзэсгэлэнг Бээжинд ажиллуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотын Түүх Соёлын Дурсгалт Зүйлсийг Хамгаалах Газрын орлогч дарга, хатагтай Юй Пин 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Олимпийн наадамтай холбоотой 110 гаруй төрлийн үзэсгэлэнг Олимпийн наадмын өмнө Бээжинд зохион байгуулсан, Олимпийн наадмын дараа ч ажиллуулна. Эдгээр үзэсгэлэн нь дотоод гадаадын жуулчид сайнаар үнэлж байна гэлээ.

     Юй Пин 2008 Бээжингийн Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Олимпийн наадмын эдгээр үзэсгэлэнүүд нь Хятадын үндэстнүүдийн шилдэг уламжлал болон соёл, Олимпийн үзэл санааг төвлөрүүлэн тусгасан юм. 8-р сарын 1-нээс 13-ны өдрийг хүртэл, уг үзэсгэлэнгийн хугацаанд дотоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор сая 450 удаа хүлээн авсан бөгөөд үүнд 60 шахам улс орон, газар нутгийн 100 мянган жуулчин багтаж байгаа юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\