• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 10:54:02    
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжингийн Олимпийн Наадмыг сайшаацгааж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдрүүдэд Хятадын тамирчдын Бээжингийн Олимпийн Наадамд олон медаль авч байгаа амжилтуудыг мэдээлэхийн зэрэгцээ, Бээжингийн Олимпийн Наадмыг амжилттай зохион байгуулж байгаа болон өндөр түвшинтэй үйлчилгээг сайшаацгааж байна.

      Хятадын тамирчин Лю Зыгэ 14-ний өдөр Бээжингийн Олимпийн Наадмын эмэгтэй 200 метрийн далайн гахай сэлэлтэд аврагалсны дараа, Австралийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр даруйд нь шуурхай мэдээлсэн бөгөөд Хятадын тамирчныг маш өндөр үнэлсэн байна. Үүнд, "Австраличууд сонин"-ны веб сайтад тэмдэглэхдээ, Лю Зыгэ Олимпийн Наадамд анх оролцоод ийм сайн амжилт гаргасан явдал бол үнэхээр гайхамшигтай юм. Хятадын тамирчдын хүч чадлыг басаж болохгүй гэжээ.

      Сүүлийн өдрүүдэд Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжингийн Олимпийн Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлж, "Хэвлэл мэдээлэл сонин", "Үүрийн гэгээ сонин", "Үндэстэн сонин", "Өдрийн сонин" зэрэг гол гол хэвлэлүүд бүр тусгай булан гаргаж, Бээжингийн Олимпийн Наадмын тухай мэдээлж, тоглолтын байдлыг дотоодын үзэгчиддээ бүх талаар танилцуулж байгаа бөгөөд бас Бээжингийн Олимпийн Наадмын тухай мэдээлж, Хятадын улс төр, эдийн засгийн хөгжлийг өндрөөр үнэлжээ.

      Египетийн гол сонин "Аль-Ахрам" сонинд сүүлийн өдрүүдэд тайлбарууд нийтэлж, Бээжингийн Олимпийн Наадамд Хятадын өөрчлөлт нээлтийн хөгжил амжилтыг багтаасан гэж сайшаасан байна. Тайлбарт тэмдэглэхдээ, "Нэг дэлхий, нэг мөрөөдөл" уриа нь Хятадын хэдэн мянган жилийн түүхтэй Күнзын сургаалын үзэл санаанаас ирэлтэй юм. Хятад улс сүүлийн жилүүдэд "Эвсэг зохицонгуй хөгжил" гэсэн үзэл баримтлал дэвшүүлсэн нь ч Күнзын сургаалын үзэл санааг шинээр ойлгож, практикт хэрэгжүүлж байгаа болно. Эвсэг зохицонгуй байх үзэл баримтлал нь Хятадын соёлын багтаамж, амжиргааны хүч болон залгамж чанарыг харуулж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\