Хятад улсын Дарга Хү Жиньтао Бээжингийн Олимпийн наадмыг сонирхохоор хүрэлцэн ирсэн Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натантай 15-ны өдөр Бээжинд уулзав.
Хү Жиньтао Бээжингийн Олимпийн наадмыг сонирхохор хүрэлцэн ирсэн Натанд баяр хүргээд, Бээжингийн Олимпийг дэмжсэн Сингапурт талархаж, Олимпийн уралдаан тэмцээнд амжилттай оролцхыг Сингапурын тамирчдад хүсэн ерөөв. Бээжингийн Олимпийн нээлтийн ёслол гайхамшигтай сайхан болж, төрөл бүрийн уралдаан тэмцээн алхам дараатай явагдаж, дэлхийн олон орны найз нөхөд Бээжинд баяр хөөртэй байцагааж байна. "Нэг дэлхий, ижил мөрөөдл"-ийн уриаг энэ нь бүрэн харуулсан бөгөөд Хятадын санаачилсан эвсэг зохицонгуй дэлхий байгуулах үзэл санааг ч бүрэн харуулсан байна. Хятад улс Олимпийг амжилттай зохион байгуулсан нь Азийн нийт ард түмний бахархал мөн гэж Натан хэллээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|