Хятадын Тоо Хэмжүүрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн орлогч ерөнхийлөгч Дуань Юйнин 18-нд хэлэхдээ, Хятадын Тоо Хэмжүүрийн Шинжлэх Ухааны Хүрээлэн нь Олимпийн Наадамд олон төрлийн техникийн дэмжлэг хангах тоо хэмжүүрийн шинжлэх ухааны үүрэг гүйцэтгэж, Бээжингийн Олимпийн Наадмын амжилттай явагдахад техникийн туслалцаа үзүүлсэн юм гэжээ.
Дуань Юйнин танилцуулж хэлэхдээ, уг Хүрээлэн нь тусгайлан Бээжингийн Олимпийн Наадмын хүнсний аюулгүйн хяналт шалгалт болон сэргээшийн хяналт шалгалтад зориулж 34 төрлийн баримжаа судлан гаргаж, Олимпийн Наадмын хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон эм бэлдмэлийн зүйлүүдэд хяналт шалгалт хийхэд техникийн оновчтой найдвартай баталгааг хангасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\
|