БНСУ-ын Ерөнхийлөгч Ле Мун Бак, Тажикстаны Ерөнхийлөгч Емомали Рахмон, Туркменстаны Ерөнхийлөгч Гүрбанкули Бердимухаммедовын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 25- 30-ны өдрүүдэд дээр дурдсан гурван оронд төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь Ган 18-ны өдөр Бээжинд мэдэгдэв.
Дарга Хү Жиньтао бас 28-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед болох Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын тэргүүн нарын зөвлөлийн 8-р хуралд оролцох болно. \Гэрэлт орчуулж, Урангоо хянав\
|