• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-18 16:57:48    
Сайн дурынхны үйлчилгээнд хүмүүс сэтгэл ханамжтай байна

Хятадын Олон Улсын Радио

      Олимп эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Бээжингийн олимпийн сайн дурынхны үйлчилгээнд хүмүүс сэтгэл ханамжтай байна гэж Бээжингийн олимпийн наамыг зохион байгуулах хорооны сайн дурынхны ажил эрхэлсэн газрын дарга Лю Жянь 18-ны өдөр хэлсэн байна.

     Лю Жянь нь мөн өдөр Бээжингийн олон улсын хэвлэл мэдээлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхны үйлчилгээ нь Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи, Олон услын олимпийн хорооны дарга Жаскуес Рогге болон Олон улсын параолимпийн хорооны дарга Филип Кравен нарын өндөр үнэлгээг хүлээсэн байна гэжээ.

     Үүнээс гадна, хэвлэлийн бага хуралд оролцсон Коммунист залуучуудын эвлэлийн Бээжин хотын хорооны нарийн бичгийн даргын орлогч Шэнь Чяньфань хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам дууссаны дараа, олимпийн наадмын тэмцээний онц боловсрол хүртсэн 30 мянган сайн дурынхан нь Бээжингийн параолимпийн наадамд үргэлжлүүлэн үйлчлэх бөгөөд Бээжингийн олимпийн наадмын хотын 400 мянган сайн дурынхан болон нийгмийн сая гаруй сайн дурынхан нь Бээжингийн параолимпийн наадамд үйлчилгээ хангах болно гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/