2010 оны Хятадын Шанхайн дэлхийн яармагийн НҮБ-ын үзэсгэлэнгийн ордныг 18-ны өдөр байгуулж эхэлсэн байна, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын хүн төлөлхтний орон сууцны асуудал эрхэлсэн газрын гүйцэтгэгч дарга Анна Кажимило Тибайжика барилга эхлэх ёслолд оролцсон бөгөөд үзэсгэлэн яармагийн холбогдох гэрээнд гарын үсэг зурсан байна.
НҮБ-ын үзэсгэлэнгийн ордон бол Шанхайн дэлхийн яармагийн хамгийн түрүү барилга эхэлсэн олон улсын үзэсгэлэнгийн ордны нэг байж, барилгын нийт талбай нь 3000 хавтгай дөрвөлжин метр байгаа юм.
Шанхайн дэлхийн яармагийн үйл хэргийг зохицуулах газрын дарга Хун Хаогийн танилцуулснаар, НҮБ-ын үзэсгэлэнгийн ордонг яармагийн хугацаанд НҮБ болон бусад түүний харьяа олон улсын байгууллагууд нийтдээ ашиглах болно. Өнөө, НҮБ болон түүний харьяа олон улсын 22 байгууллага нь Шанхайн яармагт оролцохоор тогтсон байна гэжээ.
18-ны өдрийг хүртлэх байдлаар, нийт 221 улс орон болон олон улсын байгууллага Шанхайн дэлхийн яармагт оролцоор тогтсон байна. Үүнд 81 улс орон болон олон улсын байгуулага нь Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулагч талтай яармагт оролцох гэрээнд гарын үсэг зурсан юм байна./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|