• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-19 09:31:06    
Пакистаны улс төр тогтвортой, эдийн засаг хөгжилтэй байдлаа хэвээр хадгалахыг Хятадын тал хүсэж байна

Синьхуа Агентлаг

       Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 18-ны өдөр Бээжинд Пакистаны байдалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулахдаа, Пакистаны улс төр тогтвортой, эдийн засаг хөгжилтэй байдлаа хэвээр хадгалахыг Хятадын тал Пакистаны талд хүсэж байна гэж илэрхийлээд, Ерөнхийлөгч Первез Мушарафын тушаалд байсан хугацаандаа Хятад, Пакистаны харилцааг хөгжүүлэхийн төлөө гаргасан үүргийг нааштай үнэлсэн байна.

      Хятад, Пакистаны хамтын хүчин чармайлтын дүнд, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа үргэлжлэн урагш хөгжих болно гэдэгт Хятадын тал итгэж байна гэж тэр тэмдэглэжээ.

      8-р сарын 18-ны өдөр Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф Ерөнхийлөгчийн тушаалаасаа огцорохоо мэдэгдсэн байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\