Энэ онд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаан дэх будлиантай, тогтворгүй хүчин зүйл нь өнгөрснөөс их байгаа боловч, Хятадын эдийн засаг мөн 9 хувь орчмоор өсөн нэмэгдэх болно гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн орлогч дарга Лю Шижинь 18-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Энэ он гарснаас хойш, Хятадын эдийн засаг тогтвортой, нэлээд түргэн хөгжлийн байдлаа хэвээр хадгалж байгаа боловч өсөлтийн хурд нь саарсан байна. Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ 10.4% байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8%-аар буурсан юм байна.
Лю Шижинь хэлэхдээ, хойшдын хэсэг хугацаанд, эдийн засаг энэ шатны өсөлтийн зохицуулалтын үед орлоо ч гэсэн үндсэн хүчин зүйл нь хэвээр байгаа бөгөөд дээр нь үр ашигтай макро зохицуулалт болон бүтцийн зохицуулалтын дэмжлэг байгаа учраас Хятадын эдийн засаг мөн 9 хувь орчмын өсөлтийн хурдаа хэвээр байлгах болно гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|