Пакистаны Ерөнхийлөгч П. Мушараф 18-ны өдөр ерөнхийлөгчийн тушаалаасаа огцрохоо мэдэгдэв. Энэ нь Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэт татсан байна.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 18-ны өдөр , Ерөнхийлөгч Мушарафын тушаалд байсан хугацаандаа Хятад, Пакистаны харилцааны хөгжлийг түргэтгэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг Хятадын тал идэвхтэй үнэлж байна. Пакистаны тал улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлөө хэвээр байлгахыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж илэрхийлжээ.
Америкийн Үндэсний аюулгүйн хорооны төлөөлөгч Г.Жохндрое болон Төрийн нарийн бичгийн дарга К.Райс мөн өдөр тус тус мэдэгдэл нийтэлж, Мушараф тушаалд байсан хугацаандаа "Аль-Кайда бүлэглэл" болон бусад хэт даврагч бүлэглэлд цохилт өгөхөөр чармайж ирсэн юм гэж өндрөөр үнэлээд Пакистаны Засгийн газар болон улс төрийн удирдах хүмүүстэй эдийн засаг, улс төр, аюулгүйн асуудлаар цаашид хамтран ажиллах болно гэж илэрхийлсэн байна.
Пакистаны ард түмэнтэй түншийн харилцаагаа хэвээр байлгахыг Англи хүсч байгаа бөгөөд Пакистаны Засгийн газартай терроризмтэй тэмцэх болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсч байна гэж Английн Гадаад хэргийн сайд мөн өдөр илэрхийлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|