Хятад улсын дарга Хү Жиньтао олимпийн наадмыг сонирхохоор ирсэн Болгарын Ерөнхийлөгч Парвановтай 19-ний өдөр Бээжинд уулзав.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Болгарыг оролцуулсан дэлхийн олон орны тамирчид Бээжингийн олимпийн наадмын тэмцээнүүдэд өндөр ур чадвараа харуулсан байна. Бээжингийн олимпийг лавтай онцлогтой, өндөр түвшинтэй олимпийн наадам болгон зохион байгуулж чадна гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ. Парванов Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ нь хоёр орны харилцааны хөгжлийн үйл явц дахь чухал бэлэг тэмдэг мөн. Болгарын талтай хамтран энэхүү боломж тохиолоор хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч харилцааг гүнзгийрүүлэхэд Хятадын бэлэн байна гэжээ.
Хоёр орон дээд давхаргын хэлхээ холбоогоо хэвээр үргэлжлүүлэн, эдийн засаг, худалдааны харилцаагаа эрчимжүүлж, соёлын харилцаагаа түргэтгэн, Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, харилцан дэмжилцэж байхыг Парванов хүслээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|