Бээжин хотын агаарын бохирдлын үзүүлэлт болон бохирдол бодисын харьцал ноднины мөн үеийнхээс ихээхэн буурч, Бээжин хот нь олимпийн хугацаанд агаарын чанарыг сайн байлгана гэсэн амлалтаа биелүүлсэн гэж Бээжин хотын Хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын орлогч дарга Дү Шаожүн 19-ны өдөр хэлсэн байна.
Дү Шаожүн мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 8-р сарын 1-ээс 19-ны өдрийг хүртэл, Бээжин хотын агаарын чанар " өдөр болгон стандарт хангав", Бээжин хотын агаарын чанар нэгдүгээр зэрэглэлд хүрсэн өдөр 10-т хүрч, нийт өдрийн тооны тал хувиас давж, 10 жилийн турших хамгийн сайн түвшинд хүрсэн байна гэжээ.
Үүнээс гадна, олимпийн наадмын цаг агаарын үйлчилгээний хэсгийн дарга Гүө Хүгийн хэлснээс үзвэл, Бээжингийн олимпийн хаалтын ёслол болох өдрийн цаг агаар нь бүрхэг өдөр болно гэж эхний алхамд төсөөлж байгаа юм байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|