Гамшгийн дараах сэргээн босголтыг ахиулах явцад, Сычуань муж ер нь гамшигдсан районы олон түмнийг төвхнүүлэх, гэр байшингийн асуудлыг зохицуулах явдлыг хамгийн тулгамдсан үүргээ болгож ирсэн байна гэж Хятадын Сычуань мужийн орлогч дарга хатагтай Хуан Яньрүн 19-ний өдөр Бээжинд хэлсэн байна.
Хуан Яньрүн хэлэхдээ, төвхнүүлэх гэр байшинг зохицуулах зорилт бол: хөдөө нутгийн гамшгийн улмаас нурж эвдэрсэн тариачдын гэр байшинг нэг жил хагаст багтааж бүхнийг сэргээн байгуулна. Хот сууринд хоёр жил хагаст багтаан, гамшигдсан районы хот суурины байшин барилгыг сэргээн байгуулах ажлыг биелүүлэхээр чармайн ажиллах болно гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Сычуань нь хөдөө тосгоны суурьшил орон сууц байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тус сарын 12-ыг хүртлэх байдлаар, бүх мужийн хөдөө тосгоны гамшгийн дараах суурьшил орон сууц байгуулж эхэлсэн хэмжээ 190 мянга гаруй өрхөд хүрч, өнөө 20 мянган айлын гэр байшинг байгуулж дууссан байна. Хот суурины орон сууцны сэргээн босголтын байгуулалт ч даруй түргэн эхлэхээр байна. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|