• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-19 16:31:11    
Бээжингийн олимпийн наадам амжилтанд хүрсэнд Самаранч баяр хүргэж байна

Хятадын Олон Улсын Радио

      ОУОХ-ны насан туршийн хүндэт дарга Антонио Самаранч 19-ний өдөр үг хэлж, Бээжингийн олимпийн наадам "агуу их амжилт олов", Хятадын ард түмэн "агуу их түүхийг бүтээв" гэж илэрхийлсэн байна.

      Антонио Самаранч 19-ний өдөр Бээжинд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Хятад улс олимпийн наадмыг амжилттай зохиосонд баяр хүргэж байхаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын бүх хүн ардад баяр хүргэж байна, та нар улс орныхоо агуу их түүхийг бүтээлээ. Хятадын ард түмэн амжилттай олимп зохион явуулсанд бид баяр хүргэж байна. 204 орон болон бүс нутгаас ирсэн тамирчид олимпийн хотхонд маш баяр баясгалантай амьдарч байна, Хятад улс үүний төлөө хийсэн ажил болон оруулсан тоног төхөөрөмжүүд маш гарамгай байна гэжээ.

      Самаранч мөн 19-ний өдөр дэлхийд одоогоор хамгийн том, хамгийн бүрэн бүтэн байгаа эртний барилга- Бээжингийн хааны ордны музейтэй танилцсан байна. \Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\