Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга, Бээжингийн Олимпийн наадмыг Зохион Байгуулах Хорооны орлогч дарга, Бээжингийн Олимпийн хотхоны дарга Чэнь Жили 20-ны өдөр Бээжингийн Олимпийн хотхонд Олимпийн тэмцээнийг сонирхохоор Бээжинд хүрэлцэн ирсэн Доминикийн ерөнхийлөгч Николас Ливерпоол болон ерөнхий сайд Роосевелт Скеррит нартай уулзсан байна.
Чэнь Жили Бээжингийн Олимпийн наадмыг Зохион Байгуулах хороо болон Бээжингийн олимпийн хотхоны өмнөөс зочиддоо баярлан угтаж байгаагаа илэрхийлж, та нар алс холоос олимпийг сонирхохоор хүрэлцэн ирсэнд бид маш баярлаж омогшиж байна. Энэ бол Бээжингийн олимпийг дэмжиж байгаа явдал мөн гэж тэмдэглэжээ.
Николас Ливерпоол хэлэхдээ, би Бээжинд айлчлахыг хүсэн хүлээж удсан. Энэ удаа Бээжинд ирэхэд Хятадын Засгийн газар, ард түмэн намайг халуунаар хүлээн авсан. Надад их гүн гүнзгий сайн сайхан дуртгал үлдээх болно гэжээ.
Чэнь Жили зочиддоо Олимпийн хотхоны тоног төхөөрөмж тэрчлэн Бээжингийн олимпийн "Ногоон олимп", "Шинжлэх ухаан техникийн олимп", "Хүмүүнлэгийн олимп"-ийн ухаагдахууныг танилцуулж, Доминикийн тамирчид Бээжингийн олимп дээр амжилт гаргахыг ерөөсөн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|