Америкийн Сангийн сайд Хэнри Паулсон 19-ний өдөр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой, Америкт ч тустай юм гэжээ.
Тэрээр мөн өдөр хэлэхдээ, Хятад улс дэлхийн эдийн засагт нэгдэн орох үйл явцаас Америк, Хятад, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэг ач тус хүртэх болно гэжээ.
Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийд заналхийлэл болох биш, харин ашигтай хүчин зүйл мөн. Учир нь Хятадын хөгжил нь Америкт, цаашлаад дэлхий дахинд ашигтай юм. Хятадын эдийн засагт асуудал гарч Америк болон дэлхий дахинд нөлөөлөхөөс харин жинхэнэ сэтгэл түгших ёстой юм гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|