• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 16:20:44    
Лю Шянг болон Хятадын биеийн тамир спортын үйлсийг үргэлжлүүлэн дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио

      И Ли корпораци өнгөрсөнтэйгээ нэгэн адилаар Лю Шянг дэмжиж, Хятадын биеийн тамир спортын үйлсийг дэмжих болно гэж Өвөр Монголын И Ли корпорацийн гүйцэтгэгч ерөнхий захирал Жан Жяньчиү 20-ны өдөр Бээжинд хэллээ.

     Жан Жяньчиү мөн өдөр Бээжингийн Олон улсын хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, И Ли корпорацийн брэндийн төлөөлөгч Лю Шян тэмцээнээс гарсанд уг корпораци маш харамсаж байгаа бөгөөд мөн Лю Шянгийн бэртэлд сэтгэл тавьж, түүний бэртэл түргэн эдгэрэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, И Ли корпораци Хятадын биеийн тамир спортын үйлсийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ.

     И Ли корпораци бол Хятадын сүүн бүтээгдэхүүний хамгийн том аж ахуйн нэгжийн нэг бөгөөд 2008 оны Бээжингийн олимпийн наадмын цорын ганц нэр заасан сүүн бүтээгдэхүүн хангах аж ахуйн нэгж юм./Хүчит орчуулж, Цэцэн хянав/