• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 10:18:06    
ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 8-р хурал энэ жилийн хамгийн чухал хурал болно

Синьхуа Агентлаг

     8-р сарын 20-ны өдөр, ХГХЯ-ы холбогдох хариуцлагатан Бээжинд Хятад улсын дарга Хү Жиньтаогийн ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 8-р хуралд оролцох тухай байдлыг танилцуулав. Энэ удаагийн хурал нь ШХАБ-ын энэ жилийн хамгийн чухал арга хэмжээ болно гэж уг хариуцлагатан танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, удахгүй болох энэ дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын гишүүн орнууд "ШХАБ-ын гишүүн орнуудын урт удааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулж, эв санааны нэгдэл, итгэлцлийн шинэ үе шатанд орж, ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ ахиц хийж, олон улсын нөлөө цаашид дээшилсэн байдалд болж, Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, өнө батын энх тайван тогтоон, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгүй бүс нутаг байгуулахад туйлын чухал ач холбогдолтой юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\